Блог гэдэг нь интернет
тэмдэглэл гэсэн утгатай Англи үгнээс үүсэлтэй үг юм.
Блог нь мэдээ мэдээлэл,
хувийн өдрийн тэмдэглэл, мэдлэг, дуу хөгжим, видео, фото зураг гэх мэт олон
төрлийн мэдээллийг интернетэд байрлуулан бүх интернет хэрэглэгчид болон хэсэг
бүлэг хүмүүст зориулан бичиж нийтлэдэг веб сайтууд юм.
Хамгийн гол нь энэ веб
сайтуудыг ямар нэгэн компьютерийн мэргэжлийн хүн биш энгийн хүн хэн ч гэсэн
блог түгээгч (blog hosting) сайт руу ороод өөрөө маш амархан хийж,
ажиллуулж үнэгүйгээр ашиглах боломжтой тул та ч мөн өөрийн
гэсэн веб сайттай болох боломжтой юм.
Нэр томъёоны хувьд фото
зураг нийтлэдэг Фотоблог (photoblog), видео дагнан нийтлэдэг Влог (vlog), mp3
дуу хөгжим нийтлэдэг Mp3 blog, уран зургийн Артблог (artblog), техникийн талаар
бичдэг Течблог (techblog), мэдээ мэдээллийн Ньюсблог (newsblog) гээд маш олон
төрлөөр бичиж нийтлэх, унших боломжтой.
Сонин сэтгүүл, телевиз радиод зөвхөн редактор, эрхлэгчийн зөвшөөрөлтэйгээр, эсвэл хэн нэгний хяналттайгаар л та нийтлэх эрхээ олж авдаг. Байнга хянаж, шаардаж байдаг нь сэтгүүлчдийг ч чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгодоггүй.
Үүнээс нь залхсан сэтгүүлчид ч вэбийн талбарыг сонгож өөрийн хүссэн бүхнээ нийтэлж олны түмний хүртээл болгох болсон. Ингэснээрээ редакторын хавчлагаас болж нийтлэж чадаагүй эсвэл засвар оруулсан нийтлэлээ бүрэн эхээр нь засваргүй нийтлэж олны талархалыг шууд хүлээж хэвлэмэл бүтээгдэхүүнийг ялан дийлж байдаг юм.
Дэлхий дахинд блоггеруудын эрин үе эхэлсэнийг зарлаж байна. Та ч гэсэн анзаарсан байх. Хүн бүр л өөрийн гэсэн хувийн блог хуудастай болж вэблог буюу вэб дээр суурилсан хувийн дэвтэр нь тухайн хүний үзэл бодол санааг олон түмэнтэй хамгийн хялбар аргаар хуваалцаж болох гол суваг болоод байна. Эргэх холбоо нь ч хурдан тул маш их үр дүнтэй. Цаг, мөнгө ч хэмнэнэ. Энэ бол гайхамшиг.
Бичсэн зүйлсээ нийт интернет хэрэглэгчидэд эсвэл зөвхөн өөрийн найз нөхдөд гэх мэтээр хязгаарлан уншуулж болохоос гадна нэг компани, албан газар өөрийн блогийг нээн ажилчиддаа мэдээлэл түгээх ч боломжийг олгодог блог түгээгч сайтууд мөн байдаг.

Ингээд та хэрвээ блог
хөтлөхөөр шийдсэн бол наашаа суугаарай.
Монгол хэл дээр, Монголын хэд хэдэн блог түгээгч сайт байдаг бөгөөд үүний нэг нь Монголын хамгийн анхны блог түгээгч сайт болох www.blogmn.net сайт юм. Энэ сайтад хэрхэн блогоо нээн ашиглах талаар бяцхан хөтчийг бэлдсэнээ танилцуулж байгаадаа таатай байна.